Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн тахилгат Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслол Чөчү хайрхны оройд ёслол төгөлдөр боллоо.
Ёслолын ажиллагааг Хөвсгөл нуурын зүүн эрэг дэх Чулуутын аманд байршуулсан LED дэлгэцээр шууд дамжуулж, хүрэлцэн ирсэн иргэд төрийн ёслолыг хүндэтгэлтэйгээр үзэж сонирхов.
Төрийн тахилгат Хөвсгөл нуурыг тахих ёслол нь Монгол Улсын төрт ёсны үнэт өв, үндэсний уламжлал, зан заншлыг эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ байгаль орчноо, тэр дундаа усны нөөцөө хайрлан хамгаалах үзэл санааг түгээн дэлгэрүүлж, экологийн боловсрол, ухамсрыг бэхжүүлэх, үндэсний уламжлал, байгаль хамгааллын үнэт зүйлсийг өвлүүлэн үлдээх, ариун дагшин уул ус, тахилгат газруудыг хүндэтгэн дээдлэхэд чиглэсэн төрийн хүндэтгэлийн ёслол юм.
Ойролцоогоор 2-7 сая жилийн тэртээ үүсэж, хосгүй үзэсгэлэнг бүрдүүлсэн Хөвсгөл нуур төрийн тахилгат болсноор идээшин, оршиж буй 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувуу, 750 гаруй зүйлийн ховор нэн ховор ургамал болоод дэлхийн цэвэр усны нөөц үеэс үе дамжин, хайрлан хамгаалагдах боломж бүрдэж, нас уртсаж байна.
Далай ээж минь Хөвсгөлчүүдийг, Монголчуудыг өнө мөнхөд ивээж явах болтугай!



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: 2027 онд татварын ачааллыг 1.3 их наяд төгрөгөөр бууруулна
МОНГОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН ХОЛБООНООС САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ХӨГЖИЛ – МАНЛАЙЛАЛ – ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГА УУЛЗАЛТ"
Ногоон автобусны А.Ганхуяг хорих ангид ялаа эдэлж байгаа
С.Бямбацогт: 620 мянган иргэний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрээсээ бид ухрахгүй ээ
Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Сэтгэгдэл бичигдээгүй байна