Монгол Улсын газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэлийн голлох бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал суманд хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэднийг зах зээлийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой хөтөлбөр амжилттай болж өндөрлөлөө. Төрийн банкны Зээлийн газар, Бизнес инкубатор төв болон Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтран Сэлэнгэ аймгийн Мандал суманд 5 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд “Зах зээлд чиглэсэн ХАА бизнес: Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” сэдэвт сургалт, чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус хөтөлбөр нь орон нутгийн бизнес эрхлэгчдэд зөвхөн түүхий эд бэлтгэхээс гадна бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх арга технологийг эзэмшүүлэх, зах зээлд үр ашигтай борлуулах болон санхүүгийн төлөвлөлтөө оновчтой хийх замаар бизнесээ тогтвортой удирдахад нь шаардлагатай мэдлэг, практик дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм.
Хоёр өдөр үргэлжилсэн тус үйл ажиллагааны хүрээнд 100 гаруй оролцогчийг хамарсан өргөн хэмжээний чуулга уулзалт болон 45 оролцогчтой практик сургалтыг тус тус зохион байгуулав. Оролцогчид зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээх, маркетинг, санхүүгийн төлөвлөлт хийх болон бизнес төлөвлөгөө боловсруулах чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн юм.
Сургалтыг Монголын анхны энтрепренершип, инновацын доктор, дэд профессор Г.Батхуяг болон СЭЗИС-ийн чадварлаг багш нар болох Т.Алтангэрэл, Б.Бат-Амгалан, Б.Энхбат нар удирдан явууллаа. Тэд өөрсдийн олон жилийн судалгаа, практик, туршлагаасаа орон нутгийн иргэдтэй хуваалцаж, оролцогчдын бизнест шинэ санаа, инновацын сэдэл өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.
Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлж, тогтвортой орлого бий болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит дэмжлэг болсон арга хэмжээ боллоо.
Итгэл төгс Ногоон ирээдүй Төрийн банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, олж тогтоолоо
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ
Б.Баатар хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд хандсан ч шүүх хилийн хоригийг нь хэвээр үлдээв
Газрын тос боловсруулах гурван гол үйлдвэрт цохилт өгсний улмаас Москва орчмын хотуудад бензин хомсдож эхэлжээ
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна