Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.969 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11998, орон нутагт 2971 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 11-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 85 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 39 хүн байна.
Тухайлбал, нийслэлд 49 хүн, хөдөө орон нутагт 36 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5327 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3763, 5-9 насны 1935 хүүхэд, 15-19 насны 1813 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 438, 25-29 насны 569 хүн өвдсөн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна