Монгол Улсын Засгийн газар 2023–2028 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, Монгол Улсыг олон улсад танилцуулах, сурталчлах зорилготой аялал жуулчлал, соёл, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд Улаанбаатар хотноо экстрим спорт сонирхогчдын 14 дэх удаагийн “POWER EXPO & FESTIVAL–2026” олон улсын наадмыг 2026 оны тавдугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд зохион байгуулах гэж байна.
“POWER EXPO & FESTIVAL” нь 2026 оны нэгдүгээр сард Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан Азийн автомашины шилдгүүдийг шалгаруулах тав дахь удаагийн (AAA–Asian Automotive Awards) шагнал гардуулах ёслолоос “Азийн мотоспортын шилдэг арга хэмжээ” шагналыг Монгол Улсаас анх удаа хүртсэн олон улсын нэр хүндтэй арга хэмжээ юм.
“POWER EXPO & FESTIVAL” 14 дэх удаагийн наадамд 10 орны баг, тамирчид оролцоно. Мөн өмнө жилээс наадмын нэг хэсэг болон зохион байгуулагдаж эхэлсэн “Racing TOP Model Asia” олон улсын уралдааны моделийн шалгаруулалтаа өргөжүүлж, гаднын 3-5 орноос зэрэглэл өндөр моделиуд албан ёсоор хүрэлцэн ирж монгол моделиудтай нэгэн тайзнаа өрсөлдөнө.
Фестивалийн өдрүүдэд болох онцлох үйл явдлууд:
“POWER EXPO & FESTIVAL-2026” наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг POWER Expo & Festival сошиал хаяг болон 69967070 дугаарын утсаар холбогдон авах боломжтой.








ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
“Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа
Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
Монголыг зорин ирэх жуулчдын тоо эхний 4 сард 35 хувиар өсжээ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван гүүрэн гарц барина
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна