Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.859 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11951, орон нутагт 2941 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 18 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 5-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 60 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.Гэрийн хяналтад 31 хүн байна.
Тухайлбал, нийслэлд 46 хүн, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5302 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3741, 5-9 насны 1908 хүүхэд, 15-19 насны 1812 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 437, 25-29 насны 569 хүн өвдсөн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна