Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй харилцааны шинэ соёлыг хангасан ENAM 3.0 платформыг өнөөдрөөс /2026.05.01/ хэрэглээнд нэвтрүүллээ. ENAM 3.0 нь өмнөх хувилбараасаа бүрэн шинэчлэгдэж, гишүүдийн харилцаа, мэдээлэл, боломжийг нэг дор төвлөрүүлсэн гишүүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, оролцооны бодит, шинэ үеийн ухаалаг платформ болж байгаагаараа онцлог юм.
ENAM 3.0 платформын нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын намын дарга Н.Учрал, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга нар бусад удирдлагууд, зөвлөхүүд, дэргэдэх байгууллага, нийслэл, дүүргийн намын хорооны төлөөлөл, гишүүд дэмжигчид олноор оролцлоо.
Монгол Ардын намын дарга Н.Учрал нээлтийн үгэндээ “Намын даргаар сонгогдохдоо бодлого, үйл ажиллагаагаа нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй шинэчлэгдэж чаддаг, гишүүн төвтэй, ил тод, хариуцлагатай, дотоод ардчилалтай намыг төлөвшүүлэх E-4 стратегийг дэвшүүлсэн. Нам бол удирдлага төвтэй байгууллага биш. Харин оролцоо, итгэлцэл, хариуцлагаар тэжээгддэг амьд эко систем. Энэхүү экосистем нь хариуцъя, хөгжүүлье, чөлөөлье, түгээе гэсэн дөрвөн үндсэн тулгууртай. Энэ бүхнийг бодитой болгох боломжийг намын эко системийг амьдруулж байгаа платформ нь ENAM 3.0 юм” гэж онцлов.
ENAM 3.0 платформыг ашигласнаар AI Chat зөвлөхөөс намын дүрэм, мөрийн хөтөлбөр болон бүх төрлийн мэдээллийг нэгтгэн гишүүдэд хурдан, ойлгомжтой шууд хариулт өгөх боломжийг бүрдүүлжээ.
Дээрх аппликейшн анхны нэвтрэлтийн үед 10 ангилал, 50 орчим асуултаар гишүүний сонирхлыг тодорхойлж, тохирох group chat-д автоматаар холбож сонирхлын бүлгүүдэд орж илүү утга учиртай харилцаа үүсгэх боломжтой юм.
Мөн эрх баригч намын хувьд УИХ-ын гишүүд санаачилсан хуулийн төслүүдийг ENAM 3.0 аппликейшн-д байршуулж, 300 мянга гаруй гишүүнээсээ шууд санал авах боломж бүрдлээ. Ингэснээр бодлого боловсруулах үйл явц илүү нээлттэй, оролцоонд суурилсан болж байна.
Түүнчлэн намын дэргэдэх “Монголын үнэн” сонины захиалга бүрэн онлайнд шилжиж, намын албан ёсны nam.mn сайтын онцлох мэдээ, мэдээллүүд аппликейшн-д шууд ордог болсноор чухал мэдээллийг цаг тухайд нь авах боломж бүрдлээ.
ENAM 3.0 платформын нээлтийн үеэр Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Технологи, инновацын бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Анар цахим ертөнц, хиймэл оюуны талаар танилцуулга хийлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна