Нийслэлийн дагуул хот Хүннү хотын авто замын ТЭЗҮ, зураг төслийн ажил нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна.
Төслийн хүрээнд 127,4 км хотын авто зам барихаар төлөвлөсөн бөгөөд үүнээс эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6 км, олон нийт, худалдаа үйлчилгээний бүсэд 6,4 км, хотын төв, засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Тус авто замын зураг төслийн ажлын гүйцэтгэл 58 хувьтай хэрэгжиж байна.
2027 онд дээрх боловсруулж буй авто замын зураг төслөөр эхний ээлжийн 286 га төслийн талбай бэлтгэх ажлын хүрээнд 60.6 км хотын автозамын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хүннү хот нь нийт 31,500 га газарт 45 мянган өрх оршин сууж, Засгийн газар, яам агентлагуудын цогцолбор, Эдийн засгийн чөлөөт бүс, их, дээд сургууль, оюутны хотхон, Тээвэр логистикийн нэгдсэн төв, Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа зэрэг тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн.
Мөн шинээр 80,000 орчим ажлын байр бий болж, 10.5 сая мкв барилгажих талбайтай байхаар төлөвлөгджээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна