Өнөөдөр “Монгол генералын өдөр” тохиож байна.
1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор генерал цолыг 11 хүнд олгожээ.
Энэхүү өдрийг 2004 оноос “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд цэргийн дээд цолтнууддаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генералуудын уулзалтад оролцож, хүндэтгэл илэрхийллээ.

Эрхэм дээд цолны нэр хүнд, мөрдэс бол эх оронч үзэл, эв нэгдэл, эрхэмлэл хүндлэлийн Гэрэгэ юм гэдгийг онцоллоо.
Техник, технологийн энэ цаг үе онолын мэдлэгээс гадна, хиймэл оюун, инновац, технологийн өндөр ур чадвар шаардаж байна. Иймд генерал цолны болзол шалгуур, түүнийг даах итгэл найдвар, нэр хүндийн хэмжүүрийг улам бүр өндөрсгөх шаардлага тавигдаж байна. Энэ бол хөгжлийн зүй тогтол юм. Цаг үе юу шаардана, тэр бүхэнд бид бэлэн байх учиртайг тэмдэглэлээ.

82 жилийн хугацаанд 240 эрхэм генерал цол хүртсэнээс маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 23, хошууч генерал 128, бригадын генерал 79 төржээ.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна