Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тус үйлдвэр өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая кВт цаг буюу 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой. Энэ нь ойролцоогоор жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 2300 орчим өрхийг цахилгаанаар хангана гэсэн үг юм. Төслийн ТЭЗҮ-ийг "Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн" боловсруулж, 2025 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр дэмжин хүлээн авсан. Үйлдвэрийн түншлэлийн төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлийн урьдчилсан шалгаруулалтын сонгон шалгаруулалтыг зарласан. Төслийн хүрээнд нийт 158 нэгж талбар чөлөөлөхөөс 123-ыг чөлөөлсөн байна. Үйлдвэр ашиглалтад орсноор хогийн цэгээс үүдэлтэй хөрс, усны бохирдол буурч, ил задгай хог шатаалт багасаж, агаарын бохирдол буурах юм. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой хог хаягдлын менежментийн тогтолцоо бүрдэнэ.
Энэхүү төсөл нь хогийн цэгүүдийн ачааллыг бууруулах, ил задгай булж устгах аргаас татгалзаж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох стратегийн ач холбогдолтой. Төсөл хэрэгжсэнээр хогийн цэгүүдийн ачаалал буурч, талбайн тэлэлтийг хязгаарласнаар хотын газар ашиглалт сайжрах бөгөөд хог булшлах талбайг үе шаттай нөхөн сэргээн ногоон байгууламж байгуулж, барилгажилтад ашиглах боломжтой болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, олж тогтоолоо
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ
Б.Баатар хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд хандсан ч шүүх хилийн хоригийг нь хэвээр үлдээв
Газрын тос боловсруулах гурван гол үйлдвэрт цохилт өгсний улмаас Москва орчмын хотуудад бензин хомсдож эхэлжээ
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна