1989 онд Улсын багшийн дээд сургуульд кино драмын ангид элсэн орж байсан тэр мөчөөс Золбоотын жүжигчний замнал эхэлсэн аж. Мөн нэг анги байсан Одончимэг нь өдгөө хошин урлагийн лидерүүдийн нэг болжээ. Харин Золбоот тайзны гэхээсээ илүүтэй дэлгэцийн урлагаар ард түмнээс өндөр үнэлгээ авч яваа нэгэн. Түүнийг мэргэжил нэг зарим нөхөд нь “Золбоотод бурхан их сайхан төв царай заяасан” гэж ярьцгаадаг. Магадгүй энэ дүр нь олон сайхан түүхэн киноны гол дүр бүтээхэд нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тэрээр “Үхэж үл болно Чингис хаан”, “Аравт” “Долоон бурхан харвадаггүй” зэрэг түүхэн кинонуудад дүрээ үлдээгээд авсан азтай эр. Түүнчлэн олон хүнд хөдөлмөрч занг ухааруулсан түүний нэгэн дүр бий. Энэ бол нэгэн цагт Монголын ард түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байсан “Эзэнгүй айл” киноны савхиар юм оёдог залуугийн дүр. Энэ мэт олон хүний дүрээр ард түмнийхээ сэтгэлд хоногшин үлдсэн жүжигчин Золбоотын “Долоон бурхан од харвадаггүй” киноны зураг авалтын үеэр даруулсан зургуудыг та бүхэндээ сонирхуулъя
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө