Авто засвар, авто үйлчилгээний салбарын байгаль орчны хариуцлага, аюултай хог хаягдлын менежментийн асуудлаарх сургалт өнөөдөр эхэллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхэлж буй 616 объектод хийсэн хяналт шалгалтаар 2,287 зөрчил илэрсэн нь аюултай хог хаягдлын менежмент, стандарт мөрдөлт, мэдээллийн хүртээмжийг сайжруулах шаардлага өндөр байгааг харуулж байна.
Сургалтыг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр хэлсэн үгэндээ байгаль орчны салбарын хяналт торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах чиглэлд шилжиж буй бодлогын хандлагыг онцоллоо. Тэрбээр зөрчил гарсны дараа арга хэмжээ авахаас илүү эрсдэлийг урьдчилан бууруулах, шаардлагыг ойлгуулж мөрдүүлэх, хамтран асуудал шийдэх нь илүү үр дүнтэйг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд зөвшөөрлийн дарамтыг бууруулах, салбарын 47 зөвшөөрлийг 37 болгон цөөлөх шинэчлэл хэрэгжиж байгааг танилцуулж, цаашид зөвшөөрлийн тоог бууруулах, үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байгааг мэдээллээ.
Ш.Батбаяр мөн хэрэглэсэн тос, химийн үлдэгдэл зэрэг аюултай хог хаягдлыг зөвхөн эрсдэл гэж бус, зөв менежмент хийвэл эргэлтийн эдийн засгийн нөөц гэж харах хандлага чухал байгааг онцолж, 3.8 литр орчим хаягдал тосыг дахин боловсруулснаар 2.5 литр орчим шинэ тосолгооны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг дурдав.
Яамны зүгээс хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих, зах зээлийн эргэлтэд оруулах шийдлийг чухалчилж байгааг мөн энэ үеэр тэмдэглэлээ.
Тус сургалт нь хяналт, шинэчлэл, зөвлөгөө, цахим шийдлийг уялдуулан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан байгаль орчны хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэж байна.
Б.Энхбат


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна