Германы Гизен хотноо есдүгээр сарын 30-нд эхэлж, өчигдөр өндөрлөсөн “Цээж бодолт”-ын Дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээний эцсийн шалгаруулалтад ой тогтоолтын ОУ-ын аварга Т.Мягмарсүрэн түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэрбээр тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн захирал, Ой тогтоолтын ОУ-н мастер Х.Хатанбаатарын хамт өрсөлдсөн юм.
“Цээж бодолт”-ын Дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээний сүүлийн шатанд 150 хүнээс шалгарсан 20 орны 40 тамирчин олон оронтой тооны нийлбэр, олон оронтой тооны үржвэр, хүн хуанли, зургаан оронтой тооноос квадрат болон куб язгуур олох /таслалаас хойш зургаан оронг цээжээр олох/ зэрэг нийт таван төрөлд өрсөлдсөн байна.
Энэхүү амжилтын талаар Монголын оюун ухааны академийн захирал, Ой тогтоолтын ОУ-н мастер Х.Хатанбаатар өөрийн facebook хуудсандаа,
“2012.10.01. Миний хувьд баярт өдөр тохиож байна. Эхлүүлээд хийж буй ажлын маань үр дүн ийм богино хугацаанд гарна гэж төсөөлөөгүй явлаа. Үнэхээр SURPRISE байж чадлаа. Шавь Т.Мягмарсүрэн маань ДЭЛХИЙН АВАРГА боллоо. Мөн энэ өдрүүдэд Шведийн ой тогтоолтын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн шавь С.Цогбадрах, С.Акжол нараараа бахархаж байна. Биднийг арваннэгдүгээр сарын 23-27-ны хооронд үргэлжлэх дөрвөн жилд нэг удаа болдог ОЮУНЫ ОЛИМП хүлээж байна” гэжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө