Төрийн хэмнэлтийн хуулийг уландаа гишгэж, хамт олноороо архидан согтуурч, зодоон цохиондоо тулж, нэгнийгээ гэмтээн эмнэлэгт хүргэсэн Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатард хэзээ хариуцлага тооцох вэ Ерөнхий сайдаа.
Стандарт хэмжил зүйн газар гэх Засгийн газрын тохируулагч агентлаг нь Монгол Улсын хэмжээнд стандартыг мөрдүүлэх үүрэг бий байгууллага атлаа өөрсдөө "стандарт"-ын бус ажиллаж, төрийн хэмнэлтийн хуулийг ноцтой зөрчиж, 21 аймаг дах Стандарт хэмжилзүйн дарга нараа Улаанбаатар хотод дуудан ирүүлж, 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө байгуулсныхаа дараа урьд шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Бөхийн өргөөний хойно байрлах, Барилгын сайд Э.Бат-Амгалангийн эзэмшлийн гэх Millennium плаза зочид буудалд Стандарт хэмжилзүйн удирдах ажилтнууд, орон нутгийн дарга нарынхаа хамтаар баяр тэмдэглэн архидан согтуурч, өөр хоорондоо зодолцон, нэгнийгээ бэртээж, эмнэлэгт хүргэсэн МАШ НОЦТОЙ хэрэг гарчээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж, албан тушаалын гэмт хэрэгтэй эвлэрэхгүй гэдгээ хэлсээр атал түүний "суган дор" нь Засгийн газрын агентлагийн дарга нь хууль зөрчин, дур зоргоороо авирлан, архидан согтуурч, төрийн албан хаагчийн ёс зүйг ийнхүү зөрчсөн байна.
Стандарт хэмжилзүйн газрын дарга С.Батбаатар нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн бөгөөд Сангийн сайд Б.Жaвхлантай нэг нутаг гэдэгтээ аархан, өөрийгөө Сангийн сайдын "хамгаалалт"-д байдаг, надаар оролдвол Сангийн сайд Б.Жавхлан ахдаа хэлж, төсвийг нь тануулна гэж бусдад ярьж явдаг гэнэ.
Төрийн хуулийг зөрчсөн, "архичин", аархуу Стандарт хэмжилзүйн газрын дарга С.Батбаатарт нэн яаралтай хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар, Шадар сайд Х.Ганхуяг нарт хандан хэлэх байна.
Эх сурвалж: Uls.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гепатит Д вирусийн эсрэг Булевиртид эмийн эмчилгээнд 180 эмчлүүлэгч хамрагдаад байна
Стандарт хэмжилзүйн газрын дарга нар архидан согтуурч, нэгнийгээ бэртээжээ
А.Баяр: Давтан гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх чиглэлд ажиллана
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Шийтгэлийн хуудас нааж эхэллээ
Өнөөдөр “Монгол цэргийн өдөр“-ийн барилдаанд Б.Орхонбаяр, Э.Батмагнай нарын 128 бөх зодоглоно
Түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая төгрөгөөр шагнуулах бөхийн барилдаан маргааш болно
202.126.88.154
Unen u.
Хариулах