“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр тун удахгүй “Чи минь байгаа болохоор” бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. “UB Palace”-д энэ сарын 12, 13-нд түүний зохиосон хитүүд эгшиглэх нь.
“Хурд” хамтлагт 20 жил уран бүтээлээ туурвисан түүний уран санд рок, попын үе үеийн хит дуунууд байдаг. “Чимээгүй ирэх дурлал”, “Нулимсаа тэвчье”, “Миний найз миний дайсан”, “Чи минь байгаа болохоор” гээд л. Монголын шилдэг гитарчид болох “Харанга”-ын Ц.Энхманлай, Д.Өлзий-Орших буюу Өөжгий, Д.Отгонбаярыг нэг дор хамтран тоглохыг харах ховорхон боломж олгож байгаа нь түүний тоглолтын бас нэгэн сюрприз.
Түүний тоглолтын найруулгыг Монголдоо номер нэг гэгддэг “On&Off” продакшн хариуцаж байгаа. Гурван хэсгээс бүрдэх тоглолтын эхний хэсэгт Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Сэрчмаа, С.Наран, Ж.Алтанцэцэг, Б.Дашдондог, “Номин талст”, “Чоно”, “Sweetymotion”, ая зохиогч, төгөлдөр хуурч БЧинбат гээд рок, попын шилдгүүд чуулах бол хоёрдугаар хэсэгт түүний хөгжмийн аяз, зохиолууд эгшиглэнэ. Харин төгсгөл хэсэгт “Хурд”-ын шилдгийн шилдэг хитүүд үзэгчдийг доргиох нь ээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй