Хуульч О.Батхүү: Гишүүд өөр ажил эрхлэх хориотой.Гэтэл наймаа хийнэ, бараа рекламдана.Нүдэн дээр хууль зөрчиж үзүүлнэ

Moderator
14 цаг 35 минутын өмнө

Хуульч О.Батхүү эмэгтэйчүүдийн квот, намын жагсаалтын асуудлаар шүгэл үлээв.

Тэрбээр “Би ямар нэг ажлыг эр байна уу, эм байна уу хамаагүй хамгийн сайн чадах нь хийх ёстой гэж үздэг. Квот үүнийг үгүйсгэж, эмэгтэй эсвэл эрэгтэй төрснийх нь төлөө давуу эрх эдлүүлдэг. Нара хуулийн болон ёсзүйн зөрчил байнга гаргадаг.

Иргэд сонгогчдоо хараан зүхэж П, Н урсгаж, бүдүүлэг заваан үйлдлээ new normal болгож байгаа. Гэтэл манай эмэгтэй гишүүд өмөөрөхийг нь яана. Ёсзүйн хорооны дарга нь хүртэл "уурлаал биз" гэж хаацайлна.

Яагаад гэвэл тэр дарга өөрөө "эмэгтэй" бас "квот"-оор гишүүн болсон. Нара унавал квот ганхана, квот ганхвал хүйсний давуу байдлаа алдана. Ийм өчүүхэн эрх ашиг тэднийг нэгтгэдэг.

Гишүүд сайдаас өөр ажил эрхлэх хориотой. Гэтэл наймаа хийнэ, бараа рекламдана. Нүдэн дээр хууль зөрчиж үзүүлнэ. Хажуугаар нь П, Н-гаа урсгаастай.

Нэг иргэн Цэцэд өгсөн. Цэц хамгаалж авч үлдэв. Үүнд нь урамшиж харна аа лалруудаа гэж даналзав. Наймаа хийсэн ч АТГ хэрэг үүсгэдэггүй. Энийг хараад хуцаарай гөлөгнүүдээ гэж томроно. Тэр бол хувь хүн биш төрийн эрх барих байгууллагын гишүүн. Эрээ цээргүй аашлах тусам төрд итгэх итгэл унаж, легимт чанар нь алдагдаж байдаг. Квот жагсаалтанд алдаа гарч болно.

Алдаагаа засах боломж хуульд бий. Даанч эмэгтэй гишүүд түүнийг өмөөрдөг. Цэц хамгаалж авч үлддэг. АТГ нүдээ аньдаг.

Бохироо гадагшлуулахгүй дотроо тээгээд явбал бүхэл биеэ хордуулж дуусгадаг юм даа” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна