Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камер суурилуулж, нэгдсэн системд холбож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж ажиллаж байна.
Ухаалаг камерын системээр Улаанбаатар хотын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийг бүрэн сүлжээнд холбосон.
Үүний үр дүнд өмнө нь цагдаагийн алба хаагч уулзвар зохицуулахад хоногт 16 цаг ажилладаг байсан бол ухаалаг камерын систем нэвтэрснээр 10 цаг ажиллаж, ачааллыг тэнцвэржүүлсэн.
Нийт 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан. Алба хаагчийн уулзварын голд ажиллах цаг 38 хувиар багассан. Тухайн хэмнэсэн цаг хугацааг хяналт, шалгалт хийж, зөрчил арилгуулахад зарцуулж байна.
Ухаалаг хяналтын камераар замын хөдөлгөөнд 24/7 цагаар хяналт тавих боломж бүрдэж, авто замын гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг хугацаа алдалгүй илрүүлж, засварлаж байна. Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө гэмтэл саатлыг засварлахад зарцуулах дундаж хугацаа 7-14 хоног байсан бол ухаалаг камерын систем нэвтрүүлсний дараа гэмтэл саатлыг цаг тухайд нь илрүүлж, 0-3 хоногт засварладаг боллоо. Энэ нь олон хоногийн хугацаа хэмнэж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас гадна алба хаагч, ажилчдын ажиллах цаг, ачааллыг хуваалцаж байгаа юм.
Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон явган хүний хөдөлгөөнд саад учруулж байршуулсан тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс чөлөөлж ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 онд 27,879 тээврийн хэрэгсэл, 1217 цахилгаан дугуй, скүтерийг зорчих хэсгээс чөлөөлсөн.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнгөрсөн 2025 онд гэмт хэргийн шинжтэй 128,688 гомдол, мэдээлэлд хяналт тавьсан байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ
Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна