Энэтхэгт үхэлд хүргэх, эмчилгээгүй Нипах вирусийн дэгдэлт бүртгэгджээ. Тэгвэл уг халдварын талаар ХӨСҮТ-өөс дараах мэдээллийг өглөө.
Nipah virus (NiV) халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм. Халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн хүнээс хүнд шууд хавьтлаар дамжих боломжтой аж.
Хүний Nipah вирусийн халдварын эмнэлзүйн илрэл нь шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит), улмаар үхэлд хүргэх хүнд хэлбэрүүдийг хамарна. Олон улсын түвшинд тохиолдлын нас баралтын түвшин 40–75 хувьтай байна.
Одоогоор Nipah вирусийн халдварын эсрэг батлагдсан вакцин, тусгай вирусийн эсрэг эмчилгээ байхгүй бөгөөд эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна.
Мөн ХӨСҮТ-өөс "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээгээр Nipah вирусийн халдварын олон улсад тархах эрсдэл бага, тухайн улсууд дах эрсдэл дунд гэж үнэлсэн.
Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд тухайн улсын дотоодод хязгаарлагдсан хэвээр байна. Хавьтал судлал, тусгаарлалт, халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь олон улсад тархах эрсдэлийг бууруулж байна. Эдгээр мэдээллүүдэд үндэслэн Nipah вирусийн халдварын 2025 оны Энэтхэг, Бангладеш Улсад бүртгэгдсэн тохиолдлууд нь Олон улсын эрүүл мэндийн дүрэм (IHR, 2005)-ийн хүрээнд анхааралтай хянах, олон улсын мэдээлэл солилцоог хангах шаардлагатай боловч одоогийн байдлаар олон улсын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал (PHEIC) зарлах босгыг хангахгүй гэж үнэлэгдэж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨСҮТ: Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна
ХӨСҮТ: Нипах вирусийн эсрэг вакцин байхгүй. Эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна
А.Баяр: Яаралтай тусламж хэрэгтэй өвчтөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна