Монгол улсын төрийн тэргүүнүүд маань насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг зогсоох болон ядуурлыг бууруулах тухай маанийн зургаан үсэг шиг давтаж ярьсаар л...Гэвч нэмэгдэнэ үү гэхээс буурах нь үгүй. Ам, ажил хоёрын айхтар зөрүүнүүдийн зөвхөн нэг нь энэ. Нэгэнт хүүхдүүдийн хөдөлмөр эрхлүүлэхгүй байх нөхцөлийг нь бүрдүүлж чадахгүй байгаа хойно тэдгээр хүүхдүүддээ бүгдээрээ урам зориг өгцгөөе хүмүүсээ! Бусад хүүхдийн адил тоглож, аав ээждээ эрхлэн жаргах насан дээрээ амьдралд нухлагдан наснаасаа эрт хэрсүү болсон балчир үрс маань маргаашийн хоолны төлөө ийн явна. Тэд биеийн амрыг харж гуйлга гуйгаагүй. Хөдөлмөрөөрөө шударгаар мөнгө олохыг илүүд үзэж байна. Ядаж бид тэдгээр хүүхдийн хөдөлмөрийг өндөрөөр үнэлж урам зориг өгөх хэрэгтэй. Гудамжинд та бидний жинг үзэх бяцхан охид хөвгүүдээр бүгдээрээ үйлчлүүлж байцгаая. Таны ганц ширхэг татах тамхины ч үнэнд хүрэхгүй мөнгө шүү дээ. Олны хүч оломгүй далай гэдэгчлэн бидний жаахан мөнгө нийлээд тэр охид, хөвгүүдийн маргаашийн амьдралд том хөрөнгө болно шүү. Түүний болон ах дүү нарынх нь гэдэс нь цатгалан байж, даарахгүй нэг оройг өнгөрүүлнэ гэдгийг эрхэм та бодолцож үзээрэй.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ