УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Боловсролын зээлийн сангаас авсан зээлээсээ үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаар мэдээлэл сэтгүүлчдэд өгсөн Боловсрол, шинжлэх ухааны яамны албан хаагч О.Сийлэгмааг ажлаас нь чөлөөлөх чиглэл өгсөн тухай мэдээллээ.
О.Сийлэгмаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэхдээ:
“Үндэслэл нь юу вэ гэхэд Б.Энхбаяр гишүүний талаар өнгөрсөн 4 дэх өдөр сэтгүүлчийн асуултад хариулсан. Би бодит үнэн байдлыг, хуулийн хүрээнд мэдээлэл өгөх ёстой. Тэгээд ч гадаадад суралцсан иргэдийн мэдээлэл ил тод байдаг. Гэтэл Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу та УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тухай яриа өгсөн байна ажлаа өг гэсэн” гэв. Б.Энхбаяр гишүүн зээлээ төлөөгүйн төлөө сургуулиа төгсөөгүй юм биш. 2018 онд 32 мянган долларын зээлээ чөлөөлүүлсэн байсан. Гэрээний үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр чөлөөлүүлсэн. Гэрээ нь болохоор сургуулиа төгсөж ирээд ажиллах л үүрэгтэй. Гэтэл төгсөөгүй сургуулийн гэрээний үүрэг яахаараа биелсэн байх вэ. Энхбаяр гишүүнээс гадна улс төрийн нөлөө бүхий олон албан тушаалтнууд ч байгаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн албан хаагчийг ингэж дарамталж болохгүй байх. Би БЗС-ийн ажлын алба нэгжийг удирддаг удирдах албан тушаалтан учраас сэтгүүлчдийн асуултад бодит үнэн байдлыг мэдээлэх үүрэгтэй. Гэтэл Б.Энхбаяр сайдыг ярьсан байна О.Сийлэгмааг ажлаас нь чөлөөл гэж Ерөнхий сайд Г.Занданшатар П.Наранбаяр сайдад чиглэл өгсөн байна.
Тэрээр мэдээллийн ил тод байдал, төрийн байгууллагын ажилтны хараат бус байдлыг алдагдуулж буй энэ явдалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж: Mass.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
202.126.90.168
Ter zanzashatar amerkd zamiin xudulguunii dvrem medexgvi mashiind murgvvleed tarixnii saataltai bolson ergvvteed gydamjind laaz tvvj yvxad n xvrelsvx olj avchirsan um naadax chin shal yimraa margaash bi medeegvi gej yriish dee
Хариулах66.181.171.253
Занданшатар бол шударга төрийн албан хаагчийг хэлмэгдүүлдэг хууль бус зүйлийг өөгшүүлсэн үл бүтэх этгээд гэдгээ харууллаа.одоо огцор
Хариулах