Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-МАН-ын бага хурлын үеэр таныг бага хурлын зарим гишүүдийг өрөөнд түгжсэн гэх мэдээлэл яваад байна. Та үүн дээр тайлбар өгөөч.
-Цагаан ордон дотор болсон намын асуудлыг тэндээ л ярих ёстой. Гэхдээ яригдаж байгаа зарим зүйлтэй би огт санал хийлэхгүй байна.
Манай бага хурал 24 цаг хуралдсан. Би Дарханы гишүүдийг өрөөнд хориогүй. Надаар өрөөнд түгжүүлж байдаг МАН-ын бага хурлын гишүүн гэж юу байх вэ.
-Өчигдөр АН-ын дарга төсвийн төслөө эргүүлэн татах хэрэгтэй гэж шаардлага хүргүүлж байна лээ. Та үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Хугацаатай ажил хугацаандаа л явж байна. Есдүгээр сарын 15-нд төсөлтэй танилцах эхний хэлэлцүүлэг амжилттай болсон. Түнээс хойш хоёр долоо хоног дамнаад байнгын хороодын хэлэлцүүлэг мөн амжилттай явж байна. Төсвийн хэлэлцүүлэг явдгаараа явж л байна. Ерөөсөө тасалдсан зүйл байхгүй.
Төсөв гэдэг бол УИХ-ын жил бүр батлах ёстой хууль эрх зүйн томоохон актуудын нэг. Энэ төсвийг харж байж ирэх жилийн төлөвлөгөөт төрийн ажлууд явагдана. Төсвийг эргүүлэн татах нөхцөл үүсэхгүй.
-Засгийн газраас Оюутолгой Рио тинтотой холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн та ахалж байгаа. Ажлын явц ямар хувьтай яваа вэ?
-Энэ оны эцэс гэхэд хэлэлцээрээ эхлүүлчихсэн явж байх учиртай. Бид зээлийн хүүгээ бууруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Харин 2018 онд яагаад бууруулаагүйг би мэдэхгүй байна. Түүнийг засаж сайжруулах гэж байна.
1.Зээлийн хүүгийн асуудал
2.Долоон жил тутамд зээлийн хүүгээ эргэн харах ёстой гэж гэрээн дээр заасан байна. Яагаад заавал долоон жил гэж заасан нь тодорхойгүй байна. Үүнийг багасгана.
3. Хүүгээс хүүг боддог асуудал.
Эх сурвалж: Zuv.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна