"ОНТРЭ" хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байна

Moderator
2025/09/29

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.09.29/-ийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна✅

Онтрэ компанийн хөрөнгө оруулалтын гэрээ

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

“Онтрэ” компанийн гэрээний хүүг шийдвэрлэхэд тун бага хугацаа үлдлээ

УИХ-ын гишүүн, Оюутолгойн Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал Онтрэ компанийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар бүлгийн хуралд танилцууллаа. Оюутолгой стратегийн бүлэг ордын хил заагт орших Онтрэ компанийн эзэмшил “Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэх, тэдгээрийн шаардлагыг хангуулах, түүнчлэн Оюутолгойн дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээнд заасан зээлийн хүүг хэлэлцэн бууруулах боломжит хугацаа 2025 оны сүүлээр дуусч байгаатай холбогдуулан, уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаар Засгийн газрын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа гэв.

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах шалтгаан

- Долоон жил тутам зээлийн хүүг бууруулах гэрээнд заасан хугацаа 2025.12.31-нд дуусна.
-Оюутолгой төслийн эрсдэл өндөр үед зээлийн хүү 2009 онд 11.1 хувь байсан бол одоо эрсдэл 0 хувь болсон.
-Оюутолгой нэг гараараа Онтрэд 6.7 хувийн хүүтэй, нөгөө гараараа толгой компанидаа 11.1 хувийн хүүтэй зээлийн хүү төлдөг.
- Рио Тинто олон улсын зах зээлээс 4-5 хувийн хүүтэйгээр зээл авдаг атлаа Оюутолгойд 11.1 хүүтэйгээр зээл өгдөг.
Оюутолгой төслийг том зургаар нь авч үзвэл өнгөрсөн 16 жилийн хугацаанд дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтад 26 тэрбум ам.долларыг зарцуулсан. Энэ хөрөнгө оруулалтын 20 тэрбум нь зээлийн санхүүжилт. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл 20 тэрбум ам.долларын зээл авсан, үүний 12 тэрбум ам.доллар нь хувь нийлүүлэгчдийн зээл. Анх авсан зээлээ эргэж төлөөд, 2010 оноос хойш 6.1 тэрбум ам.долларын зээлийг “Рио Тинто” компаниас Оюутолгой авсан. Үүний хүүгийн хүү нь өнөөдөр тооцогдож, бодогдож явсаар 12 тэрбум ам.долларт хүрсэн. Анх авсан зээл нь 6.1 тэрбум, харин зээлийн тэн хагас нь буюу зургаан тэрбум ам.доллар хүүгийн хүү байна. Анх өндөр хүүтэй зээл авсан нь өнөөдөр ийм байдалд хүрчихээд байгааг хэллээ. Гишүүдийн асуултаар хурал үргэлжилж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ
2 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

4 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

4 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

4 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

4 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

5 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

6 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна