МАН-ын Бага хурлын гишүүн С.Анхбаяр: Сүр дуулиантай мэдэгдэлүүд хийгээд байсан Б.Энхбаярыг хурал дээр орж ирж хэлсэн ярьсанаа батлаж эргэлтийн цэг хийх юм байх гэсэн чинь гадаа л хэвлэл шуугиулаад байсан

Moderator
2025/09/29

Өнгөрөгч амралтын өдөр буюу 27-нд МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар МАН-ын даргын сунгаанд оролцож Бага хурлын гишүүдийн олонхын саналаар Д.Амарбаясгалан намын дарга болсон билээ. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс намын даргыг сонгох сонгуулийг будлиантай болсон гэж үзэж байгаа аж. Энэ талаар болон намын даргын сонгуулийг угтаж дуулиант мэдээллүүдийг хийгээд байсан Б.Энхбаярын талаар МАН-ын Бага хурлын гишүүн С.Анхбаяр өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр:

"Яасан ийсэн юм гээд асуугаад байх юм. Бүдээ эгч маш ойлгомжтой бичсэн байна лээ. Миний хувьд Бага хурал дээр намын даргын асуудлыг Их хурлаараа шийдэх нь зөв, гэвч ирэх 45 хоногт нэгнээ хэмх зодно тэсэхгүй гэж байгаа бол энд санал хурааж мухарлаад ялагдсан нь Их хурал дээр даагаа нэхэхгүй гэдэг амлалт өгчихөө л гэж хэлсэн. Зарчим бол зарчим. Жонхууралдаж, зууралдах тусам юмс утгаа алддаг. Тэр маргаан болоод байгаа тооллогын комиссын журмын хувьд бага хурал дээр асуудлыг мухарлая гэдэг үүднээс 2 тал тохирсон юм байна гэж ойлгосон. Яагаад гэхээр тооллогын комисст хоёр талаас төлөөллөө тэнцүү шахуу оруулсан байсан. Сүр дуулиантай мэдэгдэлүүд хийгээд байсан Б.Энхбаярыг хурал дээр орж ирж хэлсэн ярьсанаа батлаж эргэлтийн цэг хийх юм байх гэсэн чинь гадаа л хэвлэл шуугиулаад байсан. Албан тушаал авах гэхээрээ юу ч ярьж чаддагийг урьдын жишээнээс мэдэх учир шүүмжилсэн. Дарга нарыг шүүмжилж байгаа бол нүүрлүү хараад хэлчих зоригтой байх хэрэгтэй. Харин үүний оронд би ёстой айж байна, ар даана гэсэн яасан, одоо яах юм ухааны утгатай мсж Ерөнхий сайд руу бичсэн гэж индэр дээр гарч хэлсэн үгнээс нь ойлгосон. Тийм л новш. Хүнийх нь хувьд шүүмжилснээс яриад байгаа хэрэг нь хууль дээр эцэслэх байх. Эхнээсээ нас барсан гадаад иргэний гэр бүл битгий улс төржүүлээ гэж мэдэгдэл хийх шиг болсон.

Яагаад, хэн ялагдав, ялав? Ер нь сүүлийн хоёр Засгийн унасан түүх бол орон нутгаа л хаясан явдал. Энэ засаг ч ялгаагүй. Сайд нар зангарагаараа, эсвэл сүрээрээ айлгаж санал авах гэдэг, хүнтэй хүн шиг харьцдаггүй. Тэдэнд бид ямар өртэй юу? Дарга болгож өгөх. Ах нараа энэ арга барил чинь хоцрогдсон. Ерөнхий сайд сүүлд тайзан дээр үсэрч гарч ирдэг бол ёстой илүүгийн илүү байлаа. Бага хурлын гишүүдийг сүрдүүлсэн, санал өгөхгүй бол хэцүү юмтай учирна шүү гэдэг анхааруулга шиг сонсогдсон тэр хүртэл чинь дэмжиж байсан шүү л гэя даа. Ардчилсан нийгэмд айлгаж хүнийг удирддаггүй. Хамтарч, зэрэгцэж, чиглүүлж, итгэл өгч манлайлдаг. 

МАН-ын Бага хурал шийдвэрээ гаргасан бүртгэх эсэх нь дээд шүүхийн мэдэх асуудал. Харин Их хурлаа 11 сарын 15 нд товлосон. Арай Бага хурал дээрээ ялагдчихаад даагаа нэхэж дахин шившиг болохгүй байлгүй. Миний ам болдоггүй. Гэхдээ дахиад нэг болохгүй юм хэлчихье. Ах нараа хүнээ солио үнэхээр явахгүй нь" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ
2 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

4 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

4 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

4 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

4 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

6 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

6 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна