Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, 45 настай эрэгтэй нь өөрийн хамтран амьдрагч болох 30 настай эмэгтэйг хөнөөсөн байна. Уг дуудлагыг сэжигтэн этгээдийн дүү нь анх цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж.
Тодруулбал, дүү нь "Манай ах өөрийн хамтран амьдрагчаа алсан гээд 2,3 хоног дараалж архи уулаа. Шалгаж өгнө үү" гэжээ.
Уг дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус эрэгтэй нь хамтран амьдрагчаа хөнөөгөөд цогцсыг нь шүүгээнд нуусан байсныг цагдаагийнхан олж, өдгөө уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Тэрбээр хамтран амьдрагчаа энэ сарын 21-нд хөнөөсөн бөгөөд цогцсыг өнгөрсөн бямба гарагт буюу 6 хоногийн дараа олсон аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна