Гадаад зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаа бөгөөд энэ онд 13 тэрбум төгрөг байхаар төлөвлөснөөс дөнгөж 2.5 тэрбум төгрөг төвлөрснийг Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа мэдээллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэхэд тус сангаас 32 мянган ам.долларын зээл авч сурч, гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа зөвхөн үндсэн зээлийг төлөөд орхисон байна. Гэтэл гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүй л бол үндсэн төлбөрийг хүүтэй нь хамт төлөх учиртай бөгөөд эрхэм гишүүн өнөөдрийг хүртэл гэрээ зөрчсөн хэвээр байгаа ажээ. Энэ тухайд О.Сийлэгмаа “УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хувьд хэн байх нь надад хамаагүй. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Хоёр жилийн хугацаанд суралцаж төгсөөд Хууль зүйн яаманд буцаад ажиллаагүй л бол зээлээ хүүтэй нь төлөх ёстой. Байгууллагын захиалгаар сурсан бол амжилттай суралцаж төгсөх ёстой. Сурч төгсөөгүйн улмаас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардсан. Ингээд 2023 оны гуравдугаар сард зээлийнхээ үндсэн дүн болох 32 мянган ам.долларыг өгсөн байдаг. Нэр бүхий өндөр албан тушаалтнууд ч бай, иргэн ч бай гэрээний үүргээ биелүүлээгүй л бол зээлээ төлөх ёстой, зээлийн хүүгээ ч төлөх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар зээлийн хүү огтоос төлөгдөхгүй байна. Ийм шаардлагыг бид тавьж байгаа. Үүнийхээ төлөө нэлээн асуудалд өртөж байна. Өндөр албан тушаалтнуудыг “Зээлээ төл” гэхээр АТГ-т өгөөд ажил хийлгэхгүй байна. АТГ шалгаад юм олдохгүй болохоор Боловсролын яамны Ёс зүйн хороонд өгчихдөг. “Чамайг шалгуулна” гэх дарамт хүртэл ирдэг” гэдгийг хэллээ.Тиймээс цаашид гадаад зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх ажилд хуулийн баг ажиллуулах шаардлагатай байгааг хэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна