О.Батнайрамдал: Яаралтай дараа долоо хоногт УИХ-аар Оюу толгйог ярихгүй бол маш харамсалтай нөхөцөлүүд үүсээд байна

Moderator
Өчигдөр 09 цаг 47 минут

УИХ-ЫН ГИШҮҮН О.БАТНАЙРАМДАЛ ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛААР БАЙГУУЛАГДСАН ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ҮЕЭР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ.

ТЭРБЭЭР “ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙГ САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН АХАЛЖ БАЙГАА. НӨГӨӨ НЬ, “ОНТРЭ”-ГИЙН АСУУДЛААР ШИНЭ ГЭРЭЭ ХИЙХ АСУУДЛЫГ СУДАЛНА, Г.ДАМДИННЯМ САЙД АХАЛСАН. ЭХНИЙ АЖЛЫН ХЭСЭГ ӨЧИГДӨР ХУРАЛДСАН, НӨГӨӨДӨХ НЬ ОГТ ХУРАЛДААГҮЙ БАЙГАА ЮМ БАЙНА.

ЭДГЭЭР ЧИГЛЭЛИЙГ ЖИЛИЙН ӨМНӨ ӨГСӨН ЮМ БАЙНА. ГЭТЭЛ АЖЛЫН ДААЛГАВАР БАТАЛСНААС ӨӨР ЮУ Ч ХИЙГДЭЭГҮЙ.

ЗГ ҮҮРЭГ ӨГӨӨД БАЙХАД ДОЛООН САРЫН ХУГАЦААНД ЮУ Ч ХИЙГДЭЭГҮЙ БАЙНА.
ҮҮНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ. ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ 98-ХАН ХОНОГ ҮЛДЧИХЭЭД БАЙНА.

ХАРИУЦЛАГА ЯРИХ ЦАГ ХЭДИЙНЭ ӨНГӨРЧИХЛӨӨ. МАШ ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ОЮУ ТОЛГОЙ ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР ХАНГАГДАЖ БОЛОХГҮЙ.

34 ХУВЬ ЭЗЭМШИЖ БАЙГАА Л БОЛ ӨӨРСДӨДӨӨ АШИГТАЙ БОЛГОН САЙЖРУУЛЖ БАЙХ Л УЧИРТАЙ. ГИШҮҮД ХЭЛЖ БАЙНА, ЕР НЬ ДАРААГИЙН ДОЛОО ХОНОГТ УИХ-ААР ОРУУЛАХ ЁСТОЙ ЮМ БАЙНА.
ТЭГЖ ЧИГЛЭЛ ӨГСӨН ТОГТООЛ БАТЛУУЛАХГҮЙ БОЛ ЯВАХГҮЙ НЬ. ӨМНӨХ АЛДААГ МЭДСЭЭР БАЙЖ ДАВТАХ УИХ БОЛ ЭНЭ 126 ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТ БИШ ГЭЖ БОДОЖ БАЙНА.

ӨДӨР БҮР БИД 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗЭЭЛИЙН ХҮҮНД УРСГАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТАВДУГААР ЦС-ЫГ 100 ХУВЬ БЭЛЭН МӨНГӨӨР БАРИХ МӨНГИЙГ ОЮУ ТОЛГОЙН ОРЛОГООС “РИО ТИНТО”-Д ӨГЧ БАЙНА. ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ НЬ ОЙЛГОМЖТОЙ, ГЭХДЭЭ ХҮҮГ БУУРУУЛАХ НЬ ЗӨВ БӨГӨӨД БОЛОМЖТОЙ БАЙХАД ЭС ҮЙЛДЭХҮЙ ХИЙЖ БОЛОХГҮЙ.

“ОНТРЭ”-ГИЙН АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ Г.ДАМДИННЯМ САЙД АХАЛСАН. ЗАХИРАМЖ САРЫН ӨМНӨ ГАРСАН Ч ОДООГ ХҮРТЭЛ ХУРАЛДААГҮЙ Л БАЙНА. ДАРААГИЙН ДОЛОО ХОНОГТ ЯМАР ШИЙДЭЛТЭЙ СУУЖ БАЙХЫГ НЬ ХАРЪЯ” ГЭЛЭЭ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ
3 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

6 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

6 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

6 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

6 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

7 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

8 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна