МАН-ынхан дотоод зодоондоо АН-ынхныг татан оролцуулж эхэлсэн нь ил боллоо. Тодруулбал, МАН-ын гишүүдийн нэгдэл нэрийн дор “Цэвэрлэе” түр хөдөлгөөнийг эхлүүллээ гэх мэдээллийг өнөө өглөөнөөс цахим орчинд цацаж эхэлсэн. Гэтэл дээрх уриалгыг гурав хоногийн өмнөөс эхлэн жагсаалаар мэргэшсэн “No war” хөдөлгөөнийхөн цацаж эхэлсэн нь баримтаар батлагдаж байгаа юм. Эх орныхоо эсрэг жагсаж гарч ирсэн тэрс үзэлтнүүд гэж хэлж болох АН-ын Д.Монголхүү тэргүүтэй “No war” хөдөлгөөнийхний анхлан гаргаж ирсэн сэдэв ийнхүү хэдхэн цагийн дотор МАН-ын гишүүдийн нэгдлийнх болж хувирсан нь АН-ынхан албан ёсоор эрх баригч намын зодоонд дүр бүтээж эхэлснийг илтгэж байна. Ийнхүү МАН-ын дотоод зодоон савнаасаа халж, сөрөг хүчний сөрөг бүлэглэлийнхнээр “бүл” нэмж эхлэв бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна