Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэн, иргэдийн амар тайван аюулгүй нийгмийг бүрдүүлнэ гэж заасан.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “UB Caв” ХХК-тай хамтран “UB Police” аппликейшн бүтээж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Ингэснээр иргэдээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлагын дагуу хамгийн ойр ажиллаж байгаа авто эргүүлийн алба хаагчид 5-10 минутад түргэн шуурхай очиж иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд ахиц гарах ач холбогдолтой юм.
Түүнчлэн “UB Caв” аппликейшн дээрээс жолооч, үйлчлүүлэгч гэнэтийн аюулд өртөж хохирох эрсдэл үүссэн тохиолдолд нэг товчлуур дээр дарсанаар цагдаагийн байгууллагын авто эргүүлийн ажилтанд дуудлага, мэдээлэл хуваарилагдаж, тэдэнд яаралтай тусламж дэмжлэг үзүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна