Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан Халзан бүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр"Энэ асуудлаар олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд төсөл хэрэгжүүлж байгаа компани болон холбогдох төрийн байгууллагууд ч ажиллах шаардлагатай. Тэр тусмаа ЕБС-д байхаас нь физик, химийн мэдлэг сайтай болгохгүй бол үелэх системээ ч мэдэхгүй байна. Эерэг, сөрөг талыг нь мэдэхгүйгээс болоод бусдын хэлсэн зүйлд амархан автаж, тархиа угаалгаад байна.
Газрын ховор элементийн хайгуул, боловсруулалтын дийлэнх хувийг БНХАУ-ын Баян-Овоогийн орд хийж байна.Энэ ордын жилд олж байгаа орлого нь Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэнэ. Иймд энэ төсөл бол эдийн засаг, стратегийн ач холбогдолтой төсөл юм.
Халзан бүрэгтэй ордод цацраг идэвхт газрын ховор элемент байхгүй. Иймд газрын ховор элементээс үүдээд малын ургийн гажиг үүссэн биш харин малын эрүүл мэнддээ анхаарч мал эмнэлгийнхээ газартай сайтар хамтарч ажиллахыг зөвлөж, уриалж байна" гэлээ.
Эх сурвалж: Asu.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна