Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах Хяналтын сонсголын үеэр Монгол Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа байр сууриа хуваалцлаа.
Тэрбээр, "Лиценз олгоно гэдэг нь үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгсөн гэсэн үг. Монголд 2000 гаруй ашиглалтын болон хайгуулын лиценз байгаа. Тухайн төсөл маань хөрөнгө оруулалтаа олж ирээд үйл ажиллагаа явуулах эрх нь хуулиараа нээлттэй шүү дээ. Өнөөдрийн сонсголоор бүх талууд мэдээллээ хуваалцаад, нэгдсэн нэг ойлголттой болоод гарах болов уу. Мэдэхгүй ойлгохгүй байгаа зүйлээ тодруулаад үр дүнтэй хэлэлцүүлэг болоосой.
Нээлттэй хэлэлцүүлэг учраас лиценз эзэмшиж буй компанийг хүндэтгээд, нэг нэгэндээ хүндэтгэлтэй, үр дүнтэй болоосой гэсэн хүлээлт бий. Олон талын харилцааг зохицуулдаг олон улсын туршлага нь стандарт юм. Тиймээс стандартынхаа хэрэгжилтийг хангаад хуулийн хүрээнд холбогдох зөвшөөрлүүдээ аваад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэг, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй. Халзанбүргэтэй төсөл нь хайгуулын үе шатны стандарт буюу хариуцлагатай уул уурхайн стандартад хамрагдаад хэрэгжилтээ хангаад явж байгаа. Монголын эдийн засаг дан ганц нүүрснээс хамааралтай байгаа. 90 гаруй хувь гэчихвэл хол зөрөхгүй. Үүнийг солонгоруулахад уран, зэс, алт буюу газрын ховор элементийг ашиглах нь чухал юм.
Дэлхий дахинд эрэлт улам бүр нэмэгдэж байна. Ялангуяа хоёр хөрш маань маш том импортлогч, экспортлогч улс орнууд. Тэгэхээр бидэнд ч бас тэр боломж бий. Манайд хайгуул сул хөгжсөн учраас олон орд бол яригдахгүй. Ер нь стратегийн орд гэдэг ойлголт манайд л бий. Олон улсад бол стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж явдаг.
Эдийн засгийн эргэлтэд оруулахад хамгийн өндөр өртөгтэй бүтээгдэхүүнээ стратегийн чухал ач холбогдолтой гэж зарлаад бодлогоор дэмжих асуудлыг ярьдаг. Манайд эсрэгээрээ яваад байгааг өөрчлөх нь зөв гэж боддог юм. Дан ганц Халзанбүргэтэй ч бус бид ороод ирсэн гадны хөрөнгө оруулалтад ямар байдлаар хандаж байгаа билээ. Оюутолгой, Ухаа худаг гэх мэт. Гэрээ хийсэн бол зөвшилцөж ойлголцоод, ороод ирсэн хөрөнгө оруулагчийг хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь явуулах боломжоор хангах ёстой юм" хэмээлээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Эх сурвалж: Dardas.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна