Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй ордын асуудлаар УИХ-ын “Ерөнхий хяналтын сонсгол” Төрийн ордонд болж байна.
Ордоор Халзан бүрэгтэй орд, Газрын ховор элементийн талаар мэдээллийг өгөх бөгөөд сонсгол товлосон цагаасаа бага зэрэг хоцорч эхэлсэн /09.00 цагт эхлэхээр товлосон байсан.
Одоо ордын түүх, лиценз олголт, эзэмшил солигдсон байдлын талаар мэдээлэл өгч байна.
Халзанбүрэгтэй ордын хайгуулын лиценз /XV-002797, 2,439.72 га/ анх 2000 оны 12 дугаар сарын 11-нд иргэн Б.Зулд олгогджээ. Харин иргэн Б.Зул нь хайгуулын лиценз авснаасаа сар гаруйхны дараа буюу 2001 оны нэгдүгээр сарын 15-нд “Монтем” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.
“Монтем” ХХК нь жилийн дараа буюу 2001 оны 12 дугаар сарын 28-нд XV-002797, 2,439.72 га хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө 91.39 га талбайд MV-004003 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна.
Мөн 2004 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр XV-002797, 2,439.72 га хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө 7.2 хувь буюу 175.25 га талбайд MV 00-6911 Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна.
Үүнээс хойш ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл нь 2009 оны тавдугаар сарын 13-нд “Бошго уул” ХХК-д шилжсэн ч 2011 онд Дээд шүүхийн шийдвэрээр буцаад “Монтем” ХХК-д очжээ.
Тэндээсээ 2011 оны гуравдугаар сарын 22-ны өдөр одоогийн эзэмшигч “Монголиан рийр ийрт корп” ХХК-д бүхэлдээ /175.25-91.39 га/ шилжжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна