НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар
Хэлэлцэж буй эхний асуудал Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин танилцууллаа. Тэрбээр “Энэ сарын 8-ны байдлаар 24 агуулахад 32484 тонн мидлингэн шахмал түлш нөөцөлсөн байна. Нийт 400 борлуулалтын цэгээр хагас коксон шахмал түлшийг 5000 төгрөгөөр иргэдэд борлуулна. Нүүрсний хэмжээний тухайд шуудай нь 25 кг-тай. 2025 оны энэ сарын 8-ны өдрийн байдлаар 112 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулан, “Түлш Хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ хяналт тавин ажиллаж байна. Одоо дахин 45 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмж авах шаардлага байна” гэлээ.
Иргэд нүүрсээ авахдаа виртуал картаар үйлчлүүлэх бөгөөд “ХОТУЛА” аппликейшнийг гар утсандаа татаснаар виртуал карт автоматаар үүсэх юм байна. Виртуал карт нь өрхийн гишүүд хуваалцах боломжтой. Хэрэглэгч биет картаа хаясан тохиолдолд биет картыг хаах боломжтой. Шахмал түлшээ худалдан авч, хэрэглээгээ хянахаас гадна түлш борлуулах цэгийн байршил, цагийн хуваарь, агуулахын нөөц зэргийг харж болох нь. Шинэ хэрэглэгч аппликейшнээр дамжуулан угаарын хий мэдрэгч төхөөрөмж тавиулах хүсэлт гаргах бөгөөд төхөөрөмж тавигдсаны дараа виртуал карт үүснэ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна