Хотын төв Бага тойруу, Их тойруу орчимд түүхэн өнгө төрх болоод иргэдийн амьдрах нөхцөлийг хамгаалах, “20 минутын хот” болгон хөгжүүлэх зорилтын дагуу дараах арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын төвийн дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Аливаа хот улсынхаа болоод хотынхоо түүх соёлыг илэрхийлсэн, өвийг хадгалсан төвтэй байдаг. Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойруу орчим нь “Монгол түмний итгэлт орон сууц өргөө” нэртэйгээр анх төлөвлөгдөж байсан. Гэр хэлбэртэй гэдгээрээ бусад хотоос онцлог гэж тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл өдгөө зөвшөөрөлгүй өргөтгөлүүд баригдаж, соёлын өв болсон түүхэн дурсгалт барилгуудын хэв шинж алдагдахад хүрчээ. Энэ асуудлын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй төслүүдийг дахин төлөвлөж хэрэгжүүлэхдээ анхны хэв шинжийг алдагдуулахгүй байх, давхрыг өндөр болгож нэмэхгүй байх гэсэн шийдвэрийг НИТХ-аар гаргуулахаар ажиллаж байна. Иргэд дахин төлөвлөлтийн төслүүдэд саналаа идэвхтэй өгсөн бөгөөд хүртээмжтэй, эрүүл, аюулгүй, цэцэрлэг, сургууль, зогсоол, ногоон байгууламжийн хүрэлцээ өндөртэй нам давхар орон сууцанд амьдрах саналаа илэрхийлсэн. Хотын төвийн өнгө төрх нь соёлоос гадна түүхийн өндөр ач холбогдолтой.
Хотын хуучин өнгө төрхийг хадгалснаар хойч үедээ хотынхоо соёл, түүхэн өвийг дамжуулж, өвөрмөц төрх, онцлогийг илэрхийлж, иргэдийн түүхээр бахархах мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Үүнийг дагаад аялал жуулчлал хөгжих зэргээр газар эргэлтэд орж оршин суугчдын амжиргаа дээшлэх ач холбогдолтой байдаг. Дахин төлөвлөлтийн төслүүдийг энэ талаас нь хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. Бага тойруу буюу 243 га нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй 72 барилга, байгууламж байгаагаас хүчитгэх боломжтойг нь судалж, шаардлага хангахгүйг нь дахин төлөвлөхдөө давхрын өндрийг нь нэмэлгүй, анхны архитектурын хэв шинжийг нь алдагдуулалгүй, фасадыг нь өмнөхтэй адилаар төлөвлөх гэх мэт арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна