Төсвийн орлого төлөвлөсөн түвшнээс доогуур биелж байгаа нөхцөлд төвийн зарлагын хэмжээг танах шаардлага үүсжээ. Иймд Засгийн газраас агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагуудад хандаж “шинээр ажлын чиг үүрэг, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, аж ахуйн нэгж байгууллагуудын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зогсоож, нөхөн томилгоо хийхгүй байх”-ыг өнгөрсөн зургаадугаар сард үүрэгдсэн юм. Гэтэл засгийн газраас өгсөн энэ чиглэлийг үл тоон эрчист Монгол компанийн харьяа Төрийн орон сууцны корпораци Захиргаа удирдлагын даргаар БЗД-ийн ИХТ, дүүргийн МАН-ын дарга Ж.Энхбаатарыг томилжээ. Энэ талаар тус томилгоог хийсэн ТОСК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч А.Молороос тодрууллаа.
-Таныг ажлын тань гадаа бүтэн цаг хүлээлээ. Та ажлын байр дээрээ байсангүй. Засгийн газраас орон тоог нэмэхгүй байх тухай чиглэл танай байгууллагад чиглэл хүргүүлсэн атал яагаад Захиргаа удирдлагын даргаар шинэ хүн томилж байгаа вэ?
- Сул орон тоо дээр тамгын даргын орон тоо эзгүй байгаа. Энэ байгууллага удаан тамгын даргагүй байж болохгүй. Тийм учраас сул орон тоо дээр дараагийн тамгын даргыг сонгон шалгаруулалт болтол түр томилж байгаа. Өөр юм байхгүй. Тамгын дарга гэдэг байгууллагын гол амин зүрх.
-Танай байгууллага дээр ирсэн эдгээр чиглэл, үүргүүдийг уншсан уу? Үүн дээр нөхөн томилгоо хийхгүй байхыг үүрэгдсэн байна.
-Энэ байгууллагын дотоод асуудал. Манай өнөөдрийн орон тоо 41. Гэрээт ажилтны тоо 53. Манай нийт орон тоо 94. Бид нар энийг 40-ийг 41 болгож нэмэгдүүлээгүй. Яг энэ орон тооны хязгаарт л явж байгаа. Сонгон шалгаруулалт зарлах хүртэл тамгын дарга аа түр тавьж байна. Тийм л юм байна.
Эх сурвалж: Asu.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
103.212.117.139
Эд нарт хууль бус иомилгоо бол юу ч биш. Ийм ойлголттой байгаа. Үг ярианд нь үнэн зүйл үгүй.
Хариулах