ШҮҮХ: “Gem mall”-д эхнэрээ 40 удаа хутгалж хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр боллоо

Moderator
2025/09/17

Сонгинохайран, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Gem mall" худалдааны төвд эхнэрээ 40 удаа хутгалж хөнөөсөн этгээд н.Энхбатад холбогдох хэргийн шүүх болж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал прокуророос санал болгосны дагуу шүүгдэгч н.Энхбатад бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр боллоо.

Хэргийг сануулахад, өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Gem mall" худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байдаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна