“Херо“ Б.Баатар, А.Амундра нар улс төрөөс босгосон мөнгөөрөө 50 давхар барилга сүндэрлүүлж байна

Moderator
2025/09/16

Төв шуудангийн урд Эко тауэртай зэрэгцэн алга дарам газарт 50 давхар барилга сүндэрлэн босож буй.

Тус барилгын цаад эзэд нь Гэрэгэ тауэрын 15 давхарын эзэд гэгддэг “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар, иргэн А.Амундра нар аж.

Тэд монголын улс төрийн ирээдүйг зурж, түүндээ тааруулан зохиол бичин акц хийдгээрээ алдаршсан гэж хэлэхэд хэлсдэхгүй.

Төрийн хамаг л өнгөтэй, өөдтэй контент, нэвтрүүлгүүдийг хамж, хэтэвчээ зузаалсаар ирсэн Б.Баатар нь өөрийн бизнесийн түнш А.Амундратай нийлэн ийнхүү барилгатай болж буй. Тэдний энэ барилгыг мөнгө угаалтын "дүрээ хувилгасан" төсөл гэж хэлж болно. Б.Баатар сүүлийн жилүүдэд хөшигний ард ажиллахдаа ийнхүү улс төрөөс их хэмжээний хөрөнгө татаж, түүнийгээ барилга болгосон хэмээн МАН дотор хэн хүнгүй мэднэ.

Тус 50 давхар барилгын бас нэгэн эзэмшигч нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг гэх. Медиа салбараас эхэлсэн ах дүүсийн бизнес тавхан жилийн дотор эрчээ авч, барилгын магнат болж буй үзэгдэл Монголд л байна.

Эх сурвалж: Arslan.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна