Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

Moderator
2025/09/12

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Өгөөмөрийн-Энгэр" гэдэг газар өчигдөр буюу есдүгээр сарын 11-нд гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр 07:10 цагт бүрэн унтраалаа.

Түүнчлэн Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Сангийн далай" гэдэг газар мөн өдөр гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр 06:20 цагт бүрэн унтраалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна