Цагдаагийн байгууллагаас Эрчим хүчний яамны байранд шалгалтын ажиллагаа явуулан тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцын ажлын байр, гэрт нь нэгжлэг хийсэн байна
Тодруулбал: Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авсан ЭХЯ-ны Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нь гүйцэтгэл дутуу, зураг төсвийн дагуу баригдаагүй байгууламжийг улсын комисст хүлээн авах шийдвэр гаргаж, авлига авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Түүнийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл байгаа ба энэ асуудалд ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд шалгагдаж байгаа ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна