Бүгд Найрамдах Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийсэн. Уг айлчлалын хүрээд “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” -ийг шинэчлэн байгуулсан.
Манай хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа 21 жилийн түүхтэй. 2004 оны 11 дүгээр сард Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Ганди БНТУ-ын Эрүүл мэндийн сайд Режеп Акдаг-ийн урилгын дагуу тус улсад айлчлал хийх үеэрээ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийг байгуулж өнөөгийн хамтын ажиллагааны суурийг тавьсан юм.
2007-2009 онд Туркийн талаас нийт 545,500.0 ам.долларын өртөг бүхий олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор манай улсад нийлүүлснээр цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалтын хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж байв. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 ширхэг нярайн инкубаторыг 2015-2017 онд бүрэн нийлүүлсэн. Эдгээрээс гадна эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 100 гаруй эмч, мэргэжилтнүүд богино болон урт хугацаанд тус улсад туршлага судлан мэргэжил дээшлүүлжээ.
Бүгд Найрамдах Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа манай улсын эрүүл мэндийн салбарт болон энгийн ард иргэдэд өгөөжтэй, ээлтэй байж улам өргөжин хөгжсөөр байна.
Өнөөдөр Монгол улсад айлчлалаа эхлүүлж буй Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Др.Проф. Кемал Мемишоглугийн хувьд эмч хүн бөгөөд манай улсад хийх энэ удаагийн айлчлалаа ирээдүйн урт хугацааны хамтын ажиллагааны бас нэгэн эхлэл болно гэж итгэлтэй байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Монол Улсын Эрүүл мэндийн сайд Др.Проф Ж.Чинбүрэнгийн хувьд Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайдын айлчлалыг хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өнөө цагийн хэрэгцэээ шаардлагад нийцүүлэн шинэ утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх бодит алхам хэмээн өндөр ач холбогдол өгч ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна