Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав.
Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилга хүлээн авч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийлээд, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцлов.

Ерөнхийлөгч В.В.Путин Орос, Монгол, Хятадын тэргүүн нарын ээлжит уулзалт энэ сарын 2-нд Бээжин хотноо амжилттай болж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрснийг тэмдэглэлээ. Ерөнхий сайд Г.Занданшатар “Сибирийн хүч-2” байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих ажилд дэмжлэг үзүүлсэнд Ерөнхийлөгч В.В.Путинд талархал илэрхийллээ.
Мөн өнгөрөгч зун манай улсын газар тариалангийн бүс нутагт гантай байснаас ургацын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Иймд 100-150 мянган тонн хүнсний улаан буудай хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх саналыг Оросын талд тавилаа. Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайдын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээ илэрхийллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Мөн өнгөрсөн зургаадугаар сард Минск хотноо гарын үсэг зурсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь талуудын худалдааны эргэлт, төрөлжилтийг нэмэгдүүлэхээс гадна хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд улс төр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд санал нэгдэж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэн ялангуяа эрчим хүч, тээвэр, дэд бүтэц зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгч Ө.Энхтүвшин, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй Засгийн газар болон УИХ-ын гишүүд бусад албаны төлөөлөл оролцлоо. Оросын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга М.С.Орешкин нарын албаны хүмүүс байлцлаа.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна