НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийг ахлан үе шаттай ажлуудыг зохион байгуулж билээ. Тэгвэл энэ удаа нийслэлийн түгжрэлийг бууруулах, гол авто замуудын ачааллыг багасгах зорилгоор ирэх онд хийхээр төлөвлөөд буй 10 орчим шинэ авто замын трассын байршил дээр ажиллалаа. Эдгээр шинэ замуудыг ирэх оноос эхлүүлэх, шаардагдах санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах саналыг боловсруулах юм. Иймд тухайн зам тавих орчны бодит нөхцөл байдалтай танилцаж, ач холбогдлоор нь эрэмбэлэх зорилгоор Ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.
Түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н. Намуу, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат болон Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн зураг төслийн инженер Х.Ганбат, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх 2 дугаар хэлтсийн дарга Б.Мягмарсүрэн нар ажиллав. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо ирэх онд хийхээр төлөвлөж буй шинэ авто замын трассуудын онцлог, ач холбогдол болон тухайн байршилд тулгамдаж асуудлыг танилцуулж, мэдээлэл өглөө. Холбогдох албаныхан мэдээлэл авч, санал солилцож, бодит нөхцөл байдалтай танилцлаа.
Үүний дараа НИТХ-ын дарга А.Баяр шинэ трасс замуудыг хийснээр түгжрэл хэдэн хувиар бууруулах, зайлшгүй тохиолдолд шаардлагатай байгаа авто замыг эрэмбэлж ирэх оны төсөвт тусгахын тулд холбогдох зураг төслийг нарийн гаргаж, бэлэн болсон зураг төслийг хянаж, нягтлах, шаардлагагүй замын трассыг хойшлуулах, иргэдийн санал хүсэлтийг заавал авах, төрийн байгууллагын уялдаа холбоог эрчимжүүлэх зэргийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд санууллаа.
Тус ажлын хэсэг дараах байршлуудын нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
59.153.112.145
Монгол хэлээр бичиж бай л даа.
Хариулах