2025 оны есдүгээр сарын 1-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар нойтон цас орж, говь, талын аймгуудын нутгаар салхи ихтэй байна.
Хур тунадас: Есдүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09-нд Алтай, Хангайн уулсаар, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Орхон, Сэлэнгийн саваар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна. Есдүгээр сарын 03-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Есдүгээр сарын 02, 04-нд бороо, 05-нд бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.
Агаарын температур: Есдүгээр сарын 02-04-нд шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Есдүгээр сарын 05-07-нд сэрүүсэж шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, бусад хэсгээр 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Есдүгээр сарын 08, 09, 10-нд бага зэрэг дулаарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна