НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилж байна. Нийт ажлын явц 15 хувьтай үргэлжилж байна.
Эдгээр төслөөр явган зам, унадаг дугуйн зам, авто зам, ногоон байгууламж, ус ихээр тогтдог хэсэгт ус зайлуулах шугам сүлжээг иж бүрнээр нь барина. Мөн явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч гээд бүх нэмэлт тоноглолыг ч хийж гүйцэтгэнэ. 2026 оны аравдугаар сард нийт ажлыг дуусгах төлөвлөгөөтэй. Энэ хүрээнд 1 дүгээр хорооллын арын зам буюу Өнөр хороолол орчимд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Авто зам, явган зам, борооны ус зайлуулах байгууламж, ногоон байгууламжийг цогцоор шийдсэн гудамж замын төсөл Улаанбаатарт анх удаа хэрэгжиж байна. Өнөр хороолол, Баянхошуунд нийт ажлын гүйцэтгэл 15 хувьтай байна. Цаашид нийт 5 байршилд уг цогц гудамж замыг барина. Төслийн зураг төсөл боловсруулах зэрэг ажил 2022 оноос эхлэн хэрэгжиж буй” гэлээ.

"Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаа “Дээрх замуудад ус ихээр тогтдог хэсгүүд байгаа учраас иж бүрэн ус зайлуулах системийг барина. Өнөр хорооллын арын зам, Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх уг авто замуудыг Монгол Улсдаа жишиг байдлаар шинэчилснээр түгжрэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Төслийн бас нэг онцлог нь байрны гаднах орцноосоо эхлээд л явган зам үргэлжилнэ” гэв.

Төслийг гүйцэтгэгч "Макс Рөүд" ХХК-ийн захирал Ц.Балдангомбо “Өнөр хорооллын цогц гудамж замын төслийн ажил 15.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн зургаадугаар сард ажил эхэлсэн боловч бэлтгэл ажил, зураг төслийн өөрчлөлтүүд орсон нь ажлын явцад нөлөөлсөн. Баянхошуунд ч гэсэн хөрс солих ажлуудыг нэмэлтээр хийх хэрэгтэй болсон. Хотын шугам сүлжээтэй уялдуулж ажлаа төлөвлөх хэрэгтэй байгаа юм. Энэ жил нийт төслийн 50 хувийг гүйцэтгэх төлөвлөгөөтэй” гэлээ.
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажлыг удаан гүйцэтгэж байна, хичээл сургууль ороход аюулгүй байдлаа хангаж яаравчлан ажлыг гүйцэтгэж, энэ жилийн 50 хувийн төлөвлөлттэй хүрэхийг даалгалаа.
Цогц гудамж замын замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж, бүх хүнд ээлтэй байхаар боловсруулсан билээ.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
202.55.188.89
Хоёрын хооронд зам тавих юмаа нарийхан хоёр машин зөрөх боломжтой байж болоогүй юм уу
Хариулах