Залуучууд та бидний эрч хүч, эрдэм мэдлэг, авьяас, ур чадвар улс эх орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох гол хүч билээ.
Миний бие анх 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож "ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ" хуулийн ажлын хэсгийг ахалж, батлуулж байлаа.
Үр дүнд Монгол улс Залуучуудын тухай хуультай болсон дэлхийн 17 дахь улсын нэг болсон билээ.
Харин өнөөдөр Тэргүүн шадар сайдын хувьд бизнесийн эрх чөлөөг бататгаж, хүнд суртлыг халж, хууль дүрэм, журмын түгжээг тайлахаар ажиллаж байна.
Startup, залуу бизнес эрхлэгчдэдээ дотооддоо татваргүй бүс бий болгож дэмжих, гадны зах зээлд амжилттай нэвтрэх боломжийг олгох бодлого хэрэгжүүлж байна.
Залуу хүн та цаг үеийн дуудлагаас хоцрох ёсгүй.
Цахим спортын The MongolZ, 3х3 сагсан бөмбөгийн багийн амжилтаас үлгэрлэн, та бүхэн өөрсдийн хүч чармайлт, ур чадвараараа эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах том амжилтын эзэд болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Өндөр хурдаар өөдрөг ирээдүйг хамтдаа бүтээцгээе!
Монгол залуусын зүрхэнд, тархинд, Монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна