“Эрдэнэс Монгол” нэгдлийн төрийн өмчит компаниуд 2025 оны эхний хагас жилийн ажлын үр дүн, өвөлжилтийн бэлтгэл ажлын зөвлөгөөн наймдугаар сарын 22-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зохион байгуулагдав.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” улсын валютын нөөцийг 127 сая доллараар зузаалж, Үндэсний баялгийн санд 39,6 тэрбум төгрөгийн орлого оруулсан амжилтаар 2025 оны эхний хагасыг үдэж байна.
2025 оны эхний хагас жилд уул уурхай, ган үйлдвэрлэл, тээвэр ложистик, хөрөнгө санхүүгийн баталсан төлөвлөгөө, тавьсан зорилтоо давуулан биелүүлжээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК ажлын биелэлт, амжилтын үзүүлэлтүүд жилдээ сая тонн ган боловсруулах цогцолбор байгуулах мега төслийн эх суурь болж байна. Арматур зэрэг төмөрдлөгийн бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэж, илүү үнэ цэн шингээж, импортыг орлох, доллар гадагшлах урсгалыг тэр хэрээр багасгах Гангийн цогцолборын төслийн ТЭЗҮ-г боловсруулж байгаа юм.
Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэрлэлийн технологийн парк” компанитай хамтарч, хөрөнгө оруулагчийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулж, ирэх 3 жилд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн базааж:
- Ил уурхайн зам, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ 100% биелүүлсэн
- Эрчим хүч, дулаан хангамжийн системд үзлэг шалгалт хийж, дулааны шугам сүлжээгээ шинэчилсэн
- Нөөцийн түлш, шатахуун, тослох материалаа ханган бүрдүүлсэн
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ISO 9001 – Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 – Байгаль орчны удирдлагын тогтолцоо, ISO 45001 – Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн байна. Ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалахад 4.6 тэрбум төгрөг зориулж, үзлэг оношлогоо, төрөл бүрийн сургалт, аян өрнүүлжээ. 2025-2028 онд ажилчдын орон сууц барихаар зураг төслөө боловсруулж, НОСК-тай хамтран ажиллаж эхлээд байна.
“Тэрбум мод" үндэсний хөтөлбөрт идэвхтэй оролцож, 15 га газрыг нөхөн сэргээжээ.
Гангийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бэлтгэл ажлын хүрээнд, өөрийн дотоод боломжоо бүрэн ашиглаж, хаягдал төмрийн нөөц бүрдүүлж байна. Хүдэр олборлох болон бусад эх үүсвэрээс гарч буй металлын хаягдлаа дахин боловсруулах, хувийн хэвшилтэй түншлэн ажиллаж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨСҮТ: Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна
ХӨСҮТ: Нипах вирусийн эсрэг вакцин байхгүй. Эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна
А.Баяр: Яаралтай тусламж хэрэгтэй өвчтөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
202.9.46.227
катанги арматур барилгин төмөр бэлдцииг дотоодоосоо хангау
Хариулах