Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 21-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13371 болжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-29 хүн
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13321, гэрээр эмчлүүлж буй 15, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5023 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3041, 5-9 насны 1721 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х.Нямбаатарыг буландсан Н.Учралын 3 шалаа
Баянзүрх хайрханы хишиг барилдаанд А.А Ц.Төмөрцоож түрүүлэв
Улсын хэмжээнд 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэж байна
16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ХААЛТТАЙ үргэлжилж байна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Сэтгэгдэл бичигдээгүй байна