Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Сингапур Улсын Гадаад хэргийн яамны болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд хатагтай Сим Анн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол улсаас Сингапур улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Энхбаяр болон бусад төлөөлөл оролцов.
Хоёр улсын хооронд “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд явцын талаар санал солилцож, хэлэлцээрийг ойрын хугацаанд баталгаажуулахаар санал нэгдэв. Энэ нь уур амьсгалын урт хугацааны түншлэлийг төлөвшүүлэхэд жишиг хэлэлцээр болохыг мөн онцлов.
Сингапур Улс нь ногоон хөрөнгө оруулалт, карбон зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэлтэй уялдаж байна. Энэ чиглэлд Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ойжуулалт, тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлийн төслийг Сингапурын туршлагатай уялдуулан хэрэгжүүлэх боломжтой.
Хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжил, хот төлөвлөлт, уур амьсгалын салбарт өргөжиж байна. Худалдааны бараа эргэлт 55.4 сая ам.доллар болж 2023 онтой харьцуулахад 24.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна