Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, УИХ-ын гишүүн П.Батчимэг нар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж байгаа техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дууриалган үзүүлэх сургууль, эрэлч ноходын үзүүлбэрийг сонирхуулсан юм.
Улсын хэмжээнд бүртгэгддэг бүх төрлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэдэг Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд гэхэд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод алба хаагчид 60 хүртэлх хоногийн хугацаанд ажилласан.
Түүнчлэн тус ангийн алба хаагчид 2011 оны гуравдугаар сард Японд болсон цунами, ОХУ-ын Улаан-Үд хотод 2015 оны есдүгээр сард гарсан ой, хээрийн түймэр, 2023 оны II сард БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажилласан зэргээр улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгээд байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар алба хаагчдад хандаж, хэлсэн үгэндээ "Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэр төртэйгээр биелүүлдэг та бүхэндээ юуны өмнө халуун баяр хүргэе. Онцгой байдлын байгууллага бол онцгойлон анхаарах ёстой салбаруудын нэг. Тиймээс өнөөдөр өөрийн биеэр ажиллаж, техник, хэрэгсэлтэй танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч та бүхнийхээ техник хэрэгсэл, хувцас хэрэглэлийн хангалтыг сайжруулахад анхаарч, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Засгийн газраас бүх талаар анхаарах болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна