Гудамж замын хяналт шалгалтаар 1490 тээврийн хэрэгслийг шалгаж, 613 жолоочид арга хэмжээ авчээ

Moderator
2025/08/19

Нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Гудамж замын хяналт шалгалтаар 1490 тээврийн хэрэгслийг шалгаж, 613 жолоочид арга хэмжээ авч, 82 тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэн, зорчих хэсгийг чөлөөлсөн.

Иргэд та бүхнийг тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, бусдын хөдөлгөөнд саад болохгүй байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна