Нийслэлийн ИТХ-ын хурлын даргын А/190 захирамжаар хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан ахалж байна. Тус Ажлын хэсэг НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар, О.Зундуйдорж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхбаатар, Тээврийн цагдаагийн албаны дэд дарга бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Галбадрах, ЗХУТ ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй.
Ажлын хэсгийн хурлаар НИТХ-ын дарга А.Баяр “Хотод дрифт хийж чанга дуу чимээ гаргаад байгаа байдлыг таслан зогсоохын тулд хотоос гадна буюу Налайх, Эмээлт, Төв аймагт дрифт хийх боломжит газруудыг судлах чиглэл өглөө. Тодруулбал, дрифт хийх сонирхолтой иргэдийн эрхийг хүндэтгэнэ. Хүслийг нь хааж боож болохгүй” гэдгийг анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна