Нийслэлд энэ жил ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүдэд сандал, ширээ худалдаж авах ажил удааширч, үйл ажиллагаагаа товлосн хугацаандаа эхлүүлэх эсэх нь эргэлзээтэй болсон талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлжээ.
Тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудастаа "Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ цаг үед харамсалтай бөгөөд эмгэнэлтэй мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Нийслэлийн удирдлага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, таатай орчин бүрдүүлэх хүрээнд онцгой анхаарч, чармайн ажиллаж байна.
Зөвхөн энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс яг өнөөдрийн байдлаар 15 нь хүүхдүүдээ авахад бэлэн болоод байна. Тун удахгүй нэмж 20 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно.
Гэвч 5 дүүргийн 13 сургуульд ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо АЛГА!!!
Үүний улмаас 10.500 гаруй хүүхэд суралцах боломжгүй боллоо!!! Хэмхэрч унахдаа тулсан ширээ, сандалтай сургуулиудыг дурдалгүй орхилоо. Мөн 5 дүүргийн 20 цэцэрлэгт 3740 хүүхэд унтах ор, зөөлөн эдлэл, хоол хийх гал тогооны төхөөрөмж АЛГА!!!
Бүтэн 8 сарын хугацаанд /2025.01.01-08.14/ Боловсролын яам нь өөрийн чиг үүргийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн ширээ, сандал, самбар, зөөлөн болон хатуу эдлэлийг бэлтгэхээ мартаж зугаа цэнгэл, баяр наадам, ойн баяруудаар хэссэний гор энэ. Шаардлага тавихаар урдаас БОЛОМЖГҮЙ, та нар яах гэж хугацаанаас нь өмнө барилга ашиглалтад оруулаад байгаа юм гээд сууж байгаа нь үнэхээр уур хүрэм, ХАРАМСАЛТАЙ байна!!!
Эдгээр хүүхдүүдийг хаана сургах вэ? Дахиад 50, 60-аар нь нэг ангид 3 ээлжээр чихэх үү? П.НАРАНБАЯР САЙД АА? Хэвлэл мэдээллээр та бүхний хурлын заалаа тэрбумаар зассан мэдээллийг олж уншаад залуу хүний хувьд үнэхээр ой гутаж байна. Хүүхдүүд тал нь хугархай сандал дээр сууж байхад, яамныхан массажны сандал дээр тухалдаг байж болох уу? Та нөхдийн эрх ямба ихэдсэн үү гэхээс багадаагүй байлтай.
Яамны зөвлөл бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог. Боловсролын Ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар гэсэн чиг үүрэг нь давхацсан, хүнд суртлын 2 шатны эдгээр даргыг ч яам томилдог.
Боловсролын салбарын бүх ямбыг яам өөрөө тултал нь эдэлнэ, харин ялыг нь нийслэл, дүүрэг үүрдэг баймааргүй байна.
ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН БАЙГАА Ч ШИРЭЭ САНДАЛ, ОР ХЭРЭГСЭЛГҮЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДЭХИЙГ ТАНААС ШААРДСААР БАЙХ БОЛНО" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна